ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ЗГ-ын хурлаар хэлэлцэнэ
Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийн хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
Тэрбээр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ жилийн өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон. Энэ үеэрээ “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” гэх утгатай үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, огцруулах шалтгаан нь болоод байгаа юм.